Sienna
2009-02-02
Анхны ном ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл '' маань хэвлэгдлээ.

Дөрвөн жилийн тэртээ "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" гэж нэрлэсэн өгүүллэгийг биччихээд Бийрбэх гэдэг уран зохиолын сайтад байрлуулаад сэтгэл догдлон маргаашийг хүлээж байснаа санаж байна. Уншигчид маань урам өгч 1000 удаа уншиж, олон олон урмын үг үлдээсэн байснаар уран зохиолын ертөнцийн хаалгаар Sienna миний бие сахилгагүй харцаар эргэн тойрноо сонирхсоор орж ирсэн билээ.

Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл

Хөөрхөн

Хэнэггүй дурлал

Хүүхэлдэй

Таван жилийн дараа гээд л та бүхний нэхэн байж, загнан байж уншдаг уран бүтээлүүд ар араасаа төрсөн.

Ингээд бүтэн дөрвөн жилийн турш, ухаан бодлоо уралдуулан, зүрх сэтгэлээ шингээн бичсэн анхныхаа номыг та бүхэндээ өргөн барьж байна. Хамгийн анхны тань худалдан авагч болно хэмээн урмын үгээр олон удаа дэмжиж байсан уншигч таны дэмжлэгт баярлалаа.

Юм бүхэн өөрийн гэсэн энергийг шингээсэн гэж би боддог. Зүрхэнд минь хайр байдаг учир, зүрхэнд минь итгэл байдаг болохоор би хайрын тухай бичдэг. Би мэдэрч бичдэг, итгэж бичдэг.

Хайр шингээн байж бичсэн миний ном та бүхэнд ч бас гэгээн хайрын гэрэл цацруулсан илчийг мэдрүүлэх байх гэж итгэж байна. Дурлаж шатаж явахдаа, хайрлан уярч суухдаа, гунигласан үедээ, ганцаардсан агшиндаа номыг маань гартаа ахин дахин эргүүлэн тухлан байж уншаарай. Инээд баясал, хайр сэтгэл, ухаарал бас бүхнээс хүндтэй уучлах сэтгэл цөм түүнд багтсан байгаа.

Өнөөдрийн байдлаар дараах 3 дэлгүүрт ном маань худалдаалагдаж байгаа болно.

            1. Аз хур 1- Багшийн дээд сургуулийн урдах Time төвийн 1 давхарт

            2. Аз хур 2- Мөнхийн үсэг компанийн 1 давхарт

            3. Нацагдоржийн номын сангийн Номын дэлгүүрт

Номын Зохиогч: Sienna, номын нэр ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл''

Ирэх 1 өдрөөс өөр ямар дэлгүүрт худалдаалагдаж байгааг дахин мэдэгдэе дээ.

 

Ингээд уншигч та бүхний гүнээ хүндэтгэсэн

Sienna


Comments

2009-02-10 -

Бичсэн: Богиня

Нээрээ blogmn.ne-д блогоо нээгээд удаагүй байсан байхаа. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл-ийн эхний хэдэн хэсэг нь л байгаад байдаг. Харин би бушуухан л цаашаа юу болохыг нь мэдмээр байдаг. Тэнээд нет-ээр нэлээн хөөрхөн эрэл мандуулсан шүү. Гэхдээ лаг амжилттай, зорьсон хэргээ бүтээж бийр бэхээс олоод ямар их баярласан гээч. happy

. Шууд холбоос


2009-02-10 -

Бичсэн: Богиня

баяр хүргэе ээ. хэдийгээр нет-ээр уншчихсан ч гэсэн номыг чинь заавал авна аа. Чиний өгүүллэгүүд надад үнэхээр таалагддаг. Нээрээ надад анхны өгүүллэгээ бичиж үзэх сэдэлтийш төрүүлсэн шүү. Сэтгэлээсээ бичсэн зүйл бусдад амархан хүрч, бусдад нөлөөлдөг гэдэг энэ байх даа. Амжилт ! Байнгын уншигч чинь байх болноо.

. Шууд холбоос


2009-02-01 - баярлалаа

Бичсэн: Sienna

Аriusаа баярлалаа. үнэхээр гоё тодорхойлолт байлаа. Тийм гэж үү happy Хурдан хүнд хүрнэ гэсэн ерөөл чинь биелэх болтугай баярлалаа.

. Шууд холбоос


2009-02-01 - баярлалаа

Бичсэн: Sienna

Баярлалаа Кетчупаа, ерөөл бат оршиг

. Шууд холбоос


2009-02-01 - баярлалаа

Бичсэн: Sienna

Баярлалаа Баянаа. Улам ихийг бичихийг хичээнээ. Удахгүй Японд худалдаалагдах байх шүү happy

. Шууд холбоос


2009-02-01 -

Бичсэн: arius (зочин)

bayar hurgii. chinii oguulleguud mash engiin tegehdee ih uyan zoolon baidag. chamd bayarlaj yavdag shuu. nomnuud chin hund hurdan hurne

. Шууд холбоос


2009-02-01 -

Бичсэн: ketchup

баяр хүргэе. будаг нь ханхалсан ном нь нүд ирмэх зуур уншигчдын гар дээр очих болтугай. happy

. Шууд холбоос


2009-02-01 - Баяр хүргэе.

Бичсэн: bayana

Анхны номоо гаргасанд баяр хүргэе. Чиний бичсэн өгүүлэл туужуудын унших дуртай шүү. Улам ихийг хүлээж байгаа шүү

. Шууд холбоос


Зөвхөн Sienna миний зохиосон өгүүллэг туужуудыг та бүхэнд танилцуулахыг хүслээ. Ажлын ачааллаа түр мартаж энэхүү блогт айлчлаарай

Сүүлийн бичлэгүүд

. "Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг
. Анхны ном ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл '' маань хэвлэгдлээ.
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4)
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (3)
. Мөрөөдлийн шинэ жил
. Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр
. Четгер авмаар Valintine's Day
. Хөөрхөн
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (2-р бvлэг)
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (1-р бvлэг)
. Жаргал хүссэн хайрын захидал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 2 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax