Sienna
2009-02-03
"Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг

Та бүхний унших дуртай "Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг.  Ханболд өөрийн эхнэр Соёлоодоо өөр хүнтэй уулзаж байснаа мэдэгдэлгүй нууж чадсан гэж бодсон боловч, гайтай тохиолдлоор Соёлоо олж мэднэ. Энэрийн хорон дайралтад өртсөн Соёлоо ямар шийдвэр гаргах бол.

Тэрнийг нь дуулсан Ханболд Төгөлдөрийг хэлсэн гэж ам алдан буруутгахад Соёлоо дахин цочирдоно. . Төгөлдөрийг буруутгахаар уулзахаар явахдаа Соёлоо түүнтэй ямар орчинд тааралдах бол. Төгөлдөр дахин архинд орох уу, гэр бүл өрхийн түшиг хэвээр үлдэх болов уу гээд сэтгэл догдлуулсан уртхан төгсгөлийг "Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл" номноос хүлээн аваарай. Төгсгөл нь үнэхээр санаанд оромгүй ч би та бүхэнд таалагдана гэж батлаж байна.

"Жаргал хүссэн захидлын хариу": Жаргал хүссэн захидал хэмээх сайхан өгүүллэгийн эзэнд дурлалт бүсгүй нь хэрхэн хариу өгсөнийг та бүхэн уншаарай. Дөрвөн жилийн турш бие биедээ нууцаар дурлаж явсан тэр хоёр хамтдаа амьдрал  болов уу, захидлын эзний хүсэн хариу ирэх болов уу, эсвэл бүсгүй нь аль хэдийнэ өөрийн амьдралаа зохиосон болов уу. Тэд дахин учрах болов уу???

"Яагаад?"
"Сайхан эхнэрийн нууц" зэрэг сонирхолтой шинэ өгүүлэг миний хэвлүүлсэн анхны номонд багтсан байгаа тул амтархан уншаарай.

Энэхүү номыг хэвлүүлэхэд санхүүгийн гүн туслалцаа үзүүлсэн хүн намайг огтхон ч танихгүй нэгэн билээ. Зөвхөн миний бүтээлийг ном болж гараасай гэж хүссэн сайхан сэтгэлээр, алс холын Америк орноос нэг ч удаа уулзаж байгаагүй танихгүй надад номын зардлыг шилжүүлсэн төдийгүй, бүх номоо борлуулсаны дараа аажуу тайвуу зөвхөн хэвлэлтийн зардлыг буцаан шилжүүлэх сайхан боломжийг надад олгосон энэ хүнд талархаад баршгүй билээ. Танихгүй ч гэсэн анд минь болсон алс холын Америк оронд оршин суугаа Галбадрахын Ганцолмон таны үйлс бүхэн бүтэмжтэй байж, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байх болтугай.

 

Анхныхаа номын борлуулалт нэг бүрээс 500 төгрөгийг Улсын хүүхэд асрах газарт хандив болгон Сиенна миний зүгээс өргөж байгаа билээ. Тиймээс та бүхний худалдан авсан ном бүрээс 500 төгрөгийн хандив өргөгдөх болохоор та бид бүгдээрээ энэхүү сайн үйлсийг хамтдаа бүтээж байгаа хэрэг юм.

Анхныхаа номоос хүүхдүүдэд зориулан хандив өргөе гэж бодож байсан мөрөөдөл минь биелдэг би өнөөдөр азтай.

1. Hi Fi Records T.O.B.S дэлгүүр. Улсын циркийн эсрэг талд хүнсний 50-р дэлгүүрийн дэргэд байралалтай.

2. Скай их дэлгүүрийн 1 давхарт Мир номын дэлгүүр

3. Интер Ном номын дэлгүүр

4. Аз хур-1 Багшийн дээд сургуулийн урд Time төвийн 1 давхарт

5. Аз хур-2 Мөнхийн үсэг компанийн байр дахь номын дэлгүүр

6. Нацагдоржийн номын сангийн Номын дэлгүүрт тус тус худалдаалагдаж байна.

Сиенна


Comments

2009-02-09 -

Бичсэн: Batisus Orgilisimus

cheers!

. Шууд холбоос


Зөвхөн Sienna миний зохиосон өгүүллэг туужуудыг та бүхэнд танилцуулахыг хүслээ. Ажлын ачааллаа түр мартаж энэхүү блогт айлчлаарай

Сүүлийн бичлэгүүд

. "Таван жилийн дараа" туужийн төгсгөлийн 4 бүлэг
. Анхны ном ''Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл '' маань хэвлэгдлээ.
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (4)
. Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (3)
. Мөрөөдлийн шинэ жил
. Бvтэлгvй ч гэлээ ....... eдeр
. Четгер авмаар Valintine's Day
. Хөөрхөн
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (2-р бvлэг)
. Хайрын тeлeeх сvvлчийн тэмцэл (1-р бvлэг)
. Жаргал хүссэн хайрын захидал

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 1 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax